Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 109 тохиолдол бүртгэгдэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.Мэдээллийн үеэр орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж байгааг онцлов. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд орон нутагт нийт 299 халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс Төв аймагт хамгийн өндөр буюу 109 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тиймээс орон нутгийн иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, Улаанбаатар хотоос очих, ирэх иргэдийг халдварын эрсдлээс сэргийлэхийг анхаарууллаа.

Орон нутагт сүүлийн 24 цагт илэрсэн халдварын тоо:

  • Орхон 50
  • Дархан-Уул аймагт 2
  • Хөвсгөл 7
  • Булганд 32
  • Сэлэнгэ 8
  • Хэнтий 9
  • Өвөрхангай 1
  • Говь-Алтайд 4
  • Баянхонгор 25
  • Увс 23
  • Ховд 19 тохиолдол тус тус бүртгэгджээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.