Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 952,154 хүн вакцины нэгдүгээр тунд хамрагдсанаас 759,037 нь бүрэн тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр 51,386 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 14,048, орон нутагт 37,338 хүн вакцинд хамрагдсан байна.

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо 1,860,915 боллоо. Үүнээс 1,373,196 хүн хоёрдугаар тунг хийлгээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тунг хийлгэсэн хүний тоо нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 66.4 хувийг эзэлж байгаа бол нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 90 хувьд хүрчээ.
 

Улаанбаатар хотын хувьд 952,154 хүн нэгдүгээр тунд хамрагдсанаас 759,037 нь вакцины бүрэн тунг хийлгээд байна.

Харин орон нутагт 908,761 хүн вакцинд хамрагдсанаас 614,159 нь хоёрдугаар тунг хийлгэжээ.

Вакцинд хамрагдсан иргэдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

 

Улаанбаатар хотын дархлаажуулалтын явц /дүүрэг тус бүрээр/

 

Орон нутаг дахь дархлаажуулалтын явц /аймаг тус бүрээр/

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/311626610464880