Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 1,052, орон нутагт 91 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт 7,102 хүнээс  PCR шинжилгээ авахад 1,143 тохиолдол бүртгэгдлээ. Вакцинд хамрагдаагүй хэсгийнхэнд өвчлөл чиглэх нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, вакцин хийлгээгүй 18-34 насныхан хүрсэн иргэд болон 0-17 насныханд өвчлөл тохиолдолж байгаа тул өөрийгөө болон хүүхдээ хамгаалахын тулд вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллыг дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.

  • Улаанбаатар хотод 1,052 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол нийслэлийн 150 гаруй хороо, албан байгууллага, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон хөдөө орон нутаг руу зорчихоор сайн дураар шинжилгээ өгсөн иргэдийн дундаас илэрч байгаа юм.
  • Орон нутагт 91 тохиолдол илэрсэн.
 
ЭМЯ

Өнгөрсөн хоногт гурван иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа. Тодруулбал

  • тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй
  • тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй
  • тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 43 настай эрэгтэй нар КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сүүлийн 24 цагт 685 хүнд эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 4,727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,487
  • хүндэвтэр 1,665
  • хүнд 462
  • маш хүнд 122 хүн байна.

2021 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын нийт тоо 60,372 боллоо. Үүнээс 51,448 нь эдгэрчээ.

Видео:

https://fb.watch/5SHAcPKxo4/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.