Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 50% нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өчигдөр 82,017 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 21,044 хүн, орон нутагт 60,973 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Ингэснээр вакцинд хамрагдсан хүний нийт тоо 1,847,246 болж нэмэгдэв.

Үүнээс 1,025,326 хүн хоёрдугаар тунг хийлгээд байгаа юм. Энэ нь улсын хэмжээнд вакцинд хамруулах ёстой зорилтод бүлгийн иргэдийн 49.6 хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын хувьд 18-аас дээш насны иргэдийн 99 хувь буюу 945,738 хүн вакцинд хамрагдсанаас 677,055 хүн бүрэн тунг хийлгэжээ.

Харин хөдөө, орон нутагт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 901,508 хүн буюу 80.9 хувь нь нэгдүгээр тунг, 348,271 хүн буюу 31.3 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байна.

Улаанбаатар хотын дархлаажуулалтын явц /дүүрэг тус бүрээр/

 

Орон нутаг дахь дархлаажуулалтын явц /аймаг тус бүрээр/

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/481630552919122