Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр /2021.05.27/ ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд  явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 22,860 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 879, II тунд 18,437, нийт 19,316 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.1 хувь буюу 944,539 нь I тунд, 68.9 хувь буюу 656,751 нь II тунд хамрагдаад байна.

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. 

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.