Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 06:00-14:00 цагийн хооронд 864 тээврийн хэрэгслээр 1,908 зорчигч хотоос гарчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” тавдугаар сарын 22-ноос мөрдөгдөж эхэлсэн.

Тэгвэл тус өдрийн 06:00-14:00 цагийн байдлаар Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орсон, гарсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс өглөө. 

Тодруулбал, тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00-14:00 цагийн хооронд 334 тээврийн хэрэгслээр 763 зорчигч хот руу орсон бол 864 тээврийн хэрэгслээр 1,908 зорчигч хотоос гарсан байна. 

Түүнчлэн ​дамжин өнгөрөх 28 тээврийн хэрэгслээр 76 зорчигчид хяналт тавин нэвтрүүлжээ.