Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад 300 метр өндөр цамхаг үл мэдэгдэх шалтгаанаар дайвалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хятадын өмнөд эргийн Шэнжэн хотод оршдог 300 метр өндөр цамхаг гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар дайвалзаж эхэлсэн тул иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.

Өдрийн 1:00 цагийн орчимд ганхаж эхэлсэн SEG Plaza нэртэй уг барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний дараа 2:40 цагт хааж, шалтгааныг нь судалсан байна.

2000 онд нээгдсэн SEG Plaza одоо томоохон оффис, электроникийн худалдааны төвийн зориулалтаар ашиглагддаг. Урьдчилсан байдлаар цамхагт ямар нэг гэмтэл, эвдрэл гараагүй, тухайн үед Шэнжэнд газар хөдлөлтийн чичиргээ огт бүртгэгдээгүйг тогтоожээ.

Барилгын аюулгүй байдлын стандартад ямар нэг зөрчил байгаагүйг мэргэжилтнүүд бас тогтоосон байна.

SEG Plaza нь 12 сая оршин суугчтай Хятадын технологийн төв Шэнжэн хотын 18 дахь өндөр барилга ажээ. Мөн Хятад улсын 104 дэх, дэлхийн 212 дахь өндөр барилга болохыг статистик тоо баримт харуулж байна.

Хятадын эх газрыг Хонг Конгтой холбодог Шэнжэн хотод дэлхийн дөрөв дэх өндөр барилга болох 599 метр өндөр Ping An Finance Centre оршдог ажээ.

 

Эх сурвалж: BBC