Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Авлигын гэмт хэрэг буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний дөрвөн сард 7,842 болж, өмнөх оны мөн үеэс 2,288 (22.6%)-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2132 (34.7%)
  • Хулгайлах гэмт хэрэг 1,728 (59.4%)
  • Мал хулгайлах гэмт хэрэг 271 (46.8%)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 194 (7.7%)
  • Дээрэмдэх гэмт хэрэг 116 (55.8%)
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 95 (42.6%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 189 (2.5 дахин), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22 (53.7%)-оор тус тус өссөн байна.

2021 оны дөрөвдүгээр сард 2,344 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 221 (10.4%)-ээр өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 254 (23.4%), залилах хэрэг 101 (17.4%), хулгайлах хэрэг 87 (28.4%)-гоор өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 52 (53.6%)-оор, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 37 (46.8%)-гоор буурсан аж. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ эхний дөрвөн сард 41 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 (10.8%)-өөр өсжээ. Харин 2021 оны дөрөвдүгээр сард 11 бүртгэгдсэн нь өмнөх сараас 5 (31.3%)-аар буурсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард авлигын 48 хэрэг бүртгэгджээ 

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний дөрвөн сард авлигын 139 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 (12.6%)-оор буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 12 (10.2%)-оор,
  • Хахууль өгөх гэмт хэрэг 10 (62.5%)-аар,
  • үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 8 (80%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин 2021 оны дөрөвдүгээр сард 48 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 14 (41.2%)-өөр өссөн байна.

Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 6 (24%)-гаар,
  • Хахууль авах гэмт хэрэг 6 (2 дахин)-гаар,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (3 дахин)- аар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн 139 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад, 

  • 106 (74.1%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 25 (17.5%) нь хахууль авах гэмт хэрэг, 6 (4.2%) нь хахууль өгөх хэрэг,
  • 2 (1.4%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 4 (2.8%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байжээ.