Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амарбал: Энэ оны эхний дөрвөн сард 23,777 эх амаржсан нь өмнөх оны дунджаас 5%-аар буурсан

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн хорооноос 2021 оны эхний дөрвөн сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/530379274788198

Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Нийгмийн статистик мэдээллээс онцолбол энэ оны эхний дөрвөн сард Монгол Улсад 23,959 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Тус хугацаанд 23,777 эх амаржсан нь өмнө оны дунджаас 4.6%-аар буюу 1,158-аар буурсан.

Ковидын үед төрөлтийн түвшин нэмэгдэх байх гэсэн таамаглал байсан ч нэмэгдээгүй. Харин энэ оны эхний дөрвөн сард  5,253 хүн нас барсан байна.

График. Амаржсан эх, төрсөн хүүхэд, сараар 2020-2021

 
ҮСХ