Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвартай суурь өвчтэй иргэдийг заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг ЭМЯ-наас анхаарууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Коронавирусээр өвчилсөн хүнд хэлбэрийн архаг суурь өвчтэй иргэдийг эмнэлэг рүү шилжүүлэх гэхэд татгалзаж, гэртээ байх санал гаргаж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Суурь өвчтэй иргэн халдвар авсан тохиолдолд өвчин хүндрэх, амь насанд эрсдэл үүсэх сөрөг нөлөөтэй учир заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.  

Архаг өвчтэй иргэн халдвар аваад эмнэлэгт хэвтэхээс татгалзсаны улмаас өвчин нь хүндэрч байгаа тохиолдол бүртгэх болжээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн хөнгөн хэлбэрийн халдвартай 3,201 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Харин халдварын улмаас биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Харин эмнэлэгт 4,256 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 2,220, хүндэвтэр 1,406, хүнд 527, маш хүнд 103 хүн байна.