Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Манайд зонхилон тархаад буй коронавирусийн B.1.1.46 хувилбар вакцины үүсгэсэн дархлааг бууруулдаг мутаци агуулаагүй байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын багийн гишүүн, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач, анагаах ухааны доктор Г.Цогзолмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, вирусийн мутацийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вирус олшрох болон халдварлах явцад өөрчлөгдөхийг мутаци гэдэг. Тэгэхээр олон хүнд халдвар дамжих тусам олон мутаци үүснэ гэсэн үг. 

SARS-COV-2 вирус нь бүтцийн болон бүтцийн бус уургийг агуулдаг бөгөөд өнгөрсөн жил тус вирусийн 20,000 орчим мутаци бүртгэгдсэн. Энэ олон мутаци өөрчлөлт бүгдээрээ аюултай биш. Анхаарал татаж байгаа цөөн мутаци бий. 

 

Эдгээр мутаци нь вирусийн тархалтыг нэмэгдүүлэн, эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэж, вирусийн эсрэг үүссэн дархлааны хариу урвалыг сулруулдаг нь тогтоогдоод байна. Энэтхэгт бүртгэгдсэн мутаци тус улсад гарч буй нийт коронавируст халдварын 90 орчим хувийг эзэлж давамгайлах болсон бөгөөд ДЭМБ-аас энэ мутацийг дэлхий нийтийн аюул гэдгийг мэдэгдсэн. 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторийн гурван эрдэмтэн Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд суралцан, манай улсад бүртгэгдсэн мутациудыг судлаад ирсэн. Эрдэмтэд маань өөр өөр цаг хугацаанд илэрсэн сорьцуудыг авч явсан. 

Манайд анх бүртгэгдсэн хувилбар Ухань хотод гарсантай төстэй байсан бол одоогоор B.1.1.46 хувилбар зонхилон тархаад байгаа. Энэ хувилбар нь тархалтыг ихэсгэдэг, эмнэл зүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байгаа нь тодорхойлогдсон. Харин вакцины үүсгэсэн дархлааг бууруулдаг мутаци агуулаагүй байна. 

Энэ хувилбарын хувьд манай улсаас гадна Энэтхэг, Англи, Австралид бүртгэгдсэн бөгөөд дэлхий нийтэд түгээмэл тархаагүй" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/303886304661302