Өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж буй.
Ингэхдээ уг “3 үгт хаяг”-ийг энэ оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа аж.
Тухайлбал,
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм.
“3 үгт хаяг”-ийн технологи нь дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь 3 үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, хаягжилтын шинэлэг технологи юм. “3 үгт хаяг”-ийн “what3words” программыг гар утсандаа үнэ төлбөргүй суулгаж, дэлхийн 45 хэл дээр ашиглах боломжтой.