Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк Олон улсын хөрөнгө оруулалтын банк /International Investment Bank/-наас санхүүжилт амжилттай татлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын нөлөөгөөр Монгол улсын бизнесийн салбарт хүндрэл тулгараад байгаа энэ үед Капитрон банк харилцагчдадаа зориулан Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас хямд өртөгтэй санхүүжилт татлаа. Эхний санхүүжилтийг барилгын салбарт бизнес эрхэлдэг компанид олгоод байна.

Капитрон банк 2021 оны эхээр Олон улсын хөрөнгө оруулалтын банктай (IIB) хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Унгарын Будапешт хотод төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэдгээрийн хооронд хийгдэх гадаад худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын хөгжлийн санхүүгийн институци юм.

Капитрон банк нь цар тахлын хүндрэлтэй үед, тухайлбал сүүлийн хагас жилд харилцагч компаниудыг дэмжин уул уурхай, барилга, тоног төхөөрөмж, хүнсний худалдааны чиглэлээр ОХУ-ын Эдийн засгийн хамтын ажилллагааны банк (IBEC)-аас санхүүжилтын хэд хэдэн томоохон эх үүсвэр татсан билээ.

Бид өнгөрсөн хугацаанд импорт, экспортын бизнес эрхлэгч харилцагчидаа дэмжиж, тэдгээрийн гадаад худалдааг санхүүжүүлэх чиглэлээр Испани, Итали, Турк, Энэтхэг, Хятад, Ветьнам, Недерландын вант улс, ОХУ, БНХАУ, Финланд зэрэг орнуудын экспортлогчид, тэдгээрийн банк, санхүүгийн байгууллагууд руу харилцагчдын өмнөөс аккредитив, баталгааг гарган ажиллаж ирсэн бөгөөд улам өргөжсөөр байна.

 

Ухаалаг ирээдүйн зүгт Капитрон банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.