Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах агуулга байгаа нь ҮАБЗ-ийн хурлын үеэр мэдэгдсэн"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг тавдугаар сарын 5-нд зарласан. Энэ хурлаар яригдсан асуудлын талаар Ерөнхий сайд мэдээлэл өгөв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ҮАБЗ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хуралдсанд харамсаж байна. Өмнө нь өөр олон асуудлаар хуралдах бичгүүдийг өгсөн юм. Иргэн Т.Чимгээгийн эрх зөрчигдсөн талаар ярьсан. 

Цар тахалтай амаргүй байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгалд нийгмийн сэтгэлзүй хэт автаж, иргэдийн уур амьсгал халалт болж, эмх замбараагүй байдал руу орох улс төрийн зорилго нь битгий болчихоосой гэж бодож байгаа. Энэ олон зүйлийн цаана Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах агуулга байгаа нь аюулгүйн зөвлөлийн хурал болон бусад улстөрчидтэй уулзаж байхад мэдэгдсэн. Ийм үед сонгуулийг хойшлуулбал адармаатай нөхцөл байдал руу орно.

Энэ үед бид нэгдүгээрт цар тахлын өвчлөлөө даван туулах хэрэгтэй. Хоёрдугаарт эдийн засаг 23%-аар тасарсан. Халдвар хамгааллын дэглэм бариагүйгээс болж Гашуунсухайтын боомт хаагдаж, нүүрс, зэсээ экспортолж чадахгүйд хүрсэн байсан.

10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлээд 3%-ийн болон ипотекийн зээлийг иргэд авч байна. Энэ нь эдийн засгийн гацсан урсгалыг бага ч гэсэн эргэлтэд оруулах юм" гэв.