Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн иргэдийн 73.6% нь COVID-19-ийн эсрэг вакцины I, 41.4% нь II тунг хийлгээд байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын суурин 115, явуулын 24 цэгт 325 багийн 2,435 эмч, ажилтан ажиллалаа.

Эдгээр цэгт I тунд 22,235, II тунд 13,701 буюу нийт 35,534 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн

  • 73.6% буюу 841,712 нь I тунд,
  • 41.4% буюу 473,430 нь II тунд хамрагдаад байгаа тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.