Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Өнөөдөр орой 334,400 тун Vero Cell вакцин ирнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

БНХАУ-ын Бээжин хотоос Синофарм компанийн 334,400 тун Vero Cell вакцин ачсан МИАТ компанийн агаарын хөлөг Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд 20:00 цаг орчимд буух хуваарьтай.

Тавдугаар сар гарснаас хойш тус вакцинаас 800,000 тунг авч байна. Үүнд:

  • Тавдугаар сарын 2-нд 316,800 тун
  • Тавдугаар сарын 4-нд 148,800 тунг
  • Тавдугаар сарын 6-нд 334,400 тунг хүлээн авч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.

Ингэснээр тус улсаас авсан нийт вакцины хэмжээ 2,634,400 боллоо.

Эх сурвалж: ГХЯ
Эх сурвалж: ГХЯ

Vero Cell вакцины тухай ЭМ-ийн сайд С.Энхболд "Ард иргэдийн дунд нэршилтэй холбоотой эргэлзээтэй асуудал байгаа болохоор тайлбар хийе. 

Бид БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP CorV буюу Вероцелл вакциныг бүртгэн авч ард иргэдээ вакцинжуулж байна. Тус үйлдвэрийн WIBP вакцинаас нэг ч тунг импортлоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. 

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP CorV буюу бидний импортолсон Вероцелл вакцин ДЭМБ-аар тун удахгүй ойрын хугацаанд бүртгэгдэх мэдээлэлтэй байна.

Иргэд та бүхэн маань мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг гол арга хэмжээний нэг болох вакцинжуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.