Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

“e-Mongolia” үйлчилгээний төв энэ Ням гарагт үүдээ нээнэ

ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн 1 давхарт энэ Ням гарагт буюу тавдугаар сарын 09-нд үүдээ нээх гэж байна.  Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1.6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ.