2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
22:00
S29

"Харшилтай хүмүүсийн сэдрэлийн үе биш бол коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болно"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд асан, Анагаах ухааны доктор А.Цогцэцэг оролцож, мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улс 10 гаруй өвчнөөс сэргийлэх долоон төрлийн товлолт вакциныг хийдэг. Үүний үр дүнд өвчлөлөөс 95-98 хувиар хамгаалж байгаа. Вакцин бол хамгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй хамгаалалт юм. 

Бид хүүхдүүдээ хоёр хоногтойгоос эхлүүлээд 15 нас хүртэл нь долоон төрлийн товлолт вакцин хийлгэдэг. Халдварт өвчнүүд ихэвчлэн хүний биед үлдэц үлдээдэг. Тодруулбал, тахир дутуу болох, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдалд оруулах аюултай.

Өнөөдөр "вакцин хэрэгтэй, хэрэггүй" гэх олон төрлийн мэдээлэл гарч байна. Вакцин хийлгэх эсэх нь хүний эрхийн асуудал мөн боловч таны эрхээр бусдын эрх хязгаарлагдах ёсгүй гэдгийг зөв ойлгоорой. Вакцин тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг багасгах боломжийг бүрдүүлж өгнө. Хоёр тунгаар вакцин хийлгэсний дараа хүний биед 75-95 хувьтай дархлаа тогтоно гэдгийг шинжлэх ухаан нотлоод өгчихсөн байгаа. 

Манай улсад орж ирсэн вакцины 80 хувь нь БНХАУ-ын Синофарм вакцины Vero Cell вакцин байна. Уг вакцин тавдугаар сарын эхний хагаст ДЭМБ-д бүртгэгдэх төлөвтэй байгаа. Вакциныг бүртгэх үйл явц маш анхааралтай, болгоомжтой, нарийн хяналтад хийгддэг. 

Уг вакциныг архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүс хийлгэж болох болов уу гээд айдастай байх шиг байна. Вакцин үйлдвэрлэлт 98 жилийн түүхтэй бөгөөд Vero Cell вакцин уламжлалт аргаар хийгдсэн. Тиймээс бид төрдөө, эрүүл мэндийн байгууллагадаа итгээд вакциндаа хамрагдах ёстой. Архаг суурь өвчтэй хүмүүст вакцины эсрэг заалт бараг байхгүй. Хамгийн гол нь хурц буюу сэдрэлийн үед нь хийхгүй. Намжмал үед нь вакцин хийж болно.

Харшилтай хүмүүс маш их хандаж байгаа учраас хариулт өгье. Харшлын сэдрэлийн хурц үе биш бол вакцин хийлгэж болно. Энд нэг анхаарах зүйл байгаа нь вакцины найрлагад орсон бодист мэдрэг буюу вакцин хийгээд бараг зүүгээ сугалж амжаагүй байхад маш хурдан хугацаанд үүсдэг шок бий. Өмнө нь вакцин хийлгэх үеэр ийм шоконд орж байсан бол вакцин битгий хийлгээрэй. Харин олон зүйлээс тухайлбал, тоос, ургамал гэх мэтээс үүдэн олон удаа шоконд орж байсан бол болгоомжтой хэрэглэх зөвлөмж өгч байгаа. Энэ тохиолдолд эмчтэйгээ ярилцаад, харшлын эмээ уугаад вакцин хийлгэж болно.

Мөн вакцины найрлагад антибиотик, ургамал ороогүй учраас эдгээрээс харшилдаг хүмүүс вакцин хийлгэж болно. 

Яагаад ийм төвөгтэй нөхцөлд вакцин хийлгэхийг зөвлөөд байна вэ гэхээр КОВИД-ын халдвар авч хүндэрсэн бол дараа нь хүний биед, амьсгалын замын эрхтэн тогтолцоонд гэмтэл үүсгэж байнга хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлалтай. Тиймээс зөв ойлголттой байж вакциндаа заавал хамрагдаарай гэж зөвлөмөөр байна. 

Бид долоодугаар сарын 15 гэхэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амны хаалтгүй уулзахын тулд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна" хэмээн ярилаа.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.05/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3923840230986180

 

x