Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт 1,308 хүн эдгэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,308 хүн эдгэрчээ.

Энэ нь цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол болж байна.

 

Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 болж нэмэгдлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4,961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас,

  • Хөнгөн-2,820
  • Хүндэвтэр-1,538
  • Хүнд-480
  • Маш хүнд-123 хүн байгаа юм.

Түүнээс гадна одоогоор 7,968 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол тандалт судалгаа нь үргэлжилж буй 2,804 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3923840230986180