2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
22:00
S29

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилттай үе үргэлжилж байна

ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn
Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 17 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд /урьдчилсан байдлаар/ ойн 19 га, хээрийн 283,150.5 га нийт 283,169.5 га талбай түймэрт өртсөн байна.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

x