2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй

ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг боловсруулан хэвлэж хүргүүлэв. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх зэргийг багтаажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гарган, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Цахимаар  системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэн, баталгааны маягтаар баталгаажуулна.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчдийн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулна.

Тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын  талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм гэж АТГ-аас мэдээллээ.

x