Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй учир эмчилгээний багц олгохгүй"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс дунд эрсдэлт бүлгийн хүн байх юм бол дархлаа сайжруулах бэлдмэл, вирусийн эсрэг эмийг өрхийн эмнэлгээр нь дамжуулан олгож байгаа. Хэн өгөхийг өрхийн эмч үзлэг хийгээд шийдэж байна. 

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжид хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй гэж үзсэн. Шаардлагатай хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх ажлыг өрхийн эмнэлэг хариуцаж байгаа. Түүнээс биш тухайн багцыг хүн бүрд олгохгүй. 

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс витамин С, Д, цайр хэрэглэх, шингэн зүйл сайн уух, амрах гэх мэт ердийн дэглэмээр явахад 10-14 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ эхэндээ хөнгөн байж байгаад аажимдаа хүндрэх асуудал гарч байгаа учраас явцын хяналтаа тогтмол хийлгээд явна" хэмээн ярилаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.04/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/973575600063798