Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Туул гол олон жилийн дундаж түвшнийг давж үерлэнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Туул гол олон жилийн дундаж түвшнийг давж үерлэнэ
Sara, ikon.mn - text to speech

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшнийг 10 см давж, үерлэнэ.

Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон гол дагуу аялаж салхилж буй иргэдийг шар усны үерийн аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.

Голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүлгэх,
  • Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
  • Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.