Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулж, ААН-үүдээ шат дараатай нээх асуудлыг Лхагва гарагт ЗГ шийднэ"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хорио энэ сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Цаашид хөл хориог сунгах эсэх талаар УОК-оос "Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөж байна. 

Гол нь вакцинжуулалт, халдвар хамгааллын энгийн дэглэмээ хүн бүр барих нь чухал" хэмээн мэдээллээ.

УОК-ын ажлын хэсэг өнөөдөр дахин хуралдаж уг асуудлыг хэлэлцэн, Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.

Тавдугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд 94,946 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс нийслэлд 52,082 хүн вакцинд хамрагдсаны  30,417 нь нэгдүгээр тунгаа хийлгэжээ.