Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: 1,185 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Мэдээллийн эхэнд, нийслэлийн иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Өнөөдөр дархлаажуулалтын 110 цэг ажиллах юм. 

Монгол Улсын Засгийн газраас авахаар захиалсан вакцинууд нь үйлдвэрлэгчийн нөхцөл байдлаас шалтгаалж, нийлүүлэлт хойшилж байгааг мөн тодотголоо.

 

Сүүлийн 24 цагт 1,185 тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн 1,026 хүнд эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Одоогоор коронавируст халдварын улмаас 4,919 хүн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь үнэлбэл

  • хөнгөн 2,738
  • хүндэвтэр 1,585
  • хүнд 484
  • маш хүнд 112 хүн байгаа юм.
 

 

Шууд үзэх: 
https://fb.watch/5dPQaqHMT3/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.