Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Токио, Сөүлээс тусгай үүргийн нислэгээр 373 иргэн ирнэ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг УОК-ын Шуурхай штабааас мэдээллээ.

Тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2,978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдөр/5 дугаар сарын 1-нд/ тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх юм байна.

Тодруулбал, өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд Наранбулаг, Топаз, Мичид 2 зочид буудлуудад хувиарлан тусгаарлана. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:00 цагт бууна. Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд Зүчи, Лион, Новотел, Кэмпински, Кинтауэр зочид буудлуудад тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.