Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Спутник V вакцинаас 40,000 тун өнөөдөр ирнэ. Цаашдаа жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэнэ"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Энэхүү вакцинаас 40,000 тун ойрын хугацаагд ирэх тухай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хуудсаараа мэдээлж байв.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр уг вакцины нэг, хоёрдугаар тун улаан, цэнхэр өнгөөр ялгагдсан өөр байдаг байна. Гэрээ ёсоор нэгдүгээр тунгийн 40,000 вакцин өнөөдөр/2021.05.01/ ирэх бөгөөд үүний 20,000 нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдэх нь. Харин хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирэх юм байна.

Цаашид Спутник V вакцин жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэх нь. Учир нь ОХУ дотооддоо буюу ард иргэдээ дархлаажуулах, бүх мужаа вакцинаар хангах шаардлагатай байгаа аж.

Өмнө нь тус улсаас 20,000 тун вакцин татан авч байв.