Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авав

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:19 2021/04/29

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/805226433435582

Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцууллаа.

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан юу болсон бэ? Тодорхой хариулт өгөөч. Ямар хурал болоод шийдвэр нь гараад хуулийн дагуу, хуулийн дагуу биш шийдвэр нь гардаг юм бэ? Хууль тогтоогчид Цэц эсвэл нэг нам болчихсон юм уу? Хуульд тийм зүйл оруулаагүй гэсэн зүйлийг яриад байгааг ойлгохгүй байна. Сүүлийн үед хаалт нээгээд, хаагаад гэдэг үг яригддаг болсон.

Үндсэн хуульд зургаан жилээр зөвхөн нэг удаа гэсэн заалт бий. Тэгэхээр МАН-ынхан зөвхөн нэг удаа гэдгийг нь салгаж яриад байх юм. Ямар нэгэн хаалт, таслал байхгүй. Зургаан жилээр гэдэг үг нь урдаа, зөвхөн нэг удаа гээд тодорхой заачихсан байгаа. Цагаан дээр хараар бичсэн. Үүнийг юу гэж ойлгож байгаа гэж бодож байгааг асууя. Монгол Улсад зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байхгүй гэж бодож байна " гэдгийг тодруулав. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Цэц бага болон дунд суудлын хуралдаанаа хийгээд дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Цэцийн дүгнэлтийг УИХ авч хэлэлцсэн.

Цэцийн хурал зөв болсон эсэхэд УИХ хөндлөнгөөс оролцож дүгнэлт гаргах эрх байхгүй. Өөрт оногдсон эрхээрээ дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргасан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд өнөөдрийн асуудал яригдаж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат хоригийг хэлэлцэх асуудлаар завсарлага хүссэн тул УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгөв. 

12:46 2021/04/29

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Тус дүгнэлтийг УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн юм.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Тэрбээр “Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай” хэмээн үзжээ.

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц асуудлыг дахин хянаж, Их суудлынхаа хуралдаанаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэслэн шийдвэрлэх хуультай аж.