Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны ариун цэврийн өрөөний дизайны чиг хандлага

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 30
Сурталчилгаа

Олон жилийн турш интерьер дизайнерууд ариун цэврийн өрөөг тусдаа орон зай биш гэж үзэж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд унтлагын өрөө болон зочны өрөөний дизайнтай хослуулахад анхаарах болсон. Тиймээс орчин үеийн ариун цэврийн өрөөний  интерьер дизайны чиг хандлага эрчимтэй өөрчлөгдөж байна. Ингээд 2021 онд дизайнерууд бидэнд юу санал болгож байгааг харцгаая.

 

Сантехник

Сантехник нь ариун цэврийн өрөөний интерьерийн хамгийн чухал зүйл яах аргагүй мөн.  Зах зээлийн тэргүүлэгч тоглогчид загварын чиг хандлагыг анхааралтай ажиглаж, орчин үеийн интерьерийн загварын цуглуулгаар хэрэглэгчдээ баярлуулж байна.  2021 оны алдрын оргилыг хүртэх бүтээгдэхүүнүүд бол:

  • Далд бочкитой суултуур
  • Тавцангийн доор суудаг угаалтуур
  • Ил тавигддаг ваннууд юм.
 

Хананд өлгөгдөх суултуур нь олон маш олон давуу талуудтай. Ариун цэврийн өрөөг цэвэр цэмцгэр, цэгцтэй харагдуулдаг. Мөн энгийн уламжлалт суултуурыг бодвол цэвэрлэхэд хялбар. Мөн зай бага эзэлдэг авсаархан. Хананд өлгөдөг суултуурын загварлаг, эргономик байдал нь ариун цэврийн өрөөг маш үнэ цэн болгоно.

Автомат биде нь цэлгэр том ариун цэврийн өрөөнд илүү тохиромжтой.  Хэрэв та хуучны стандарт, угсармал орон сууцны ариун цэврийн өрөөндөө биде суулгах гэж байгаа бол 1 юм уу 2 дахь загварыг сонгоорой. Биде суултуурын ач тус, хэрэглээг хүмүүс сайн мэддэг болж, хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж байна.

 

Дунд болон далд бочкитой суултуурын загварт хүмүүс дуртай хэвээрээ. Гэхдээ уламжлалт цагаан өнгө биш,  илүү өнгөлөг тод загварыг сонгох болжээ. Дизайнерууд ч үүнтэй санал нэгдэж байгаа. Тиймээс сангийн тоноглол үйлдвэрлэгчид энэхүү эрэлт хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ. Үүний тод жишээ бол Япон улсын сангийн тоноглолын тэргүүлэх брэнд TOTO-н Neorest загварын цувралууд юм.  Энэхүү бүтээлүүд нь борлуулалтаараа дэлхий даяар тэргүүлж байгаа билээ.

Ванн

Ихэнх орон сууцны ариун цэврийн өрөөнд ил том ванныг суурилуулах зай талбай байдаггүй. Хэрэв таны ариун цэврийн өрөө зай талбай томтой бол эргэлзэлгүйгээр үүнийг сонгоорой. Та ил тавигддаг ваннд алжаал ядаргаагаа тайлж, бие сэтгэлийн тайвшралыг мэдрэх болно.

 

Плита

2021 оны ариун цэврийн өрөөний интерьерт хамгийн чухал зүйлд байгалийн материалыг дуурайлган хийсэн том форматтай плита орж байна. 

Ариун цэврийн өрөөний шал болон хананы материалд мод эсвэл гантиг чулуун сонгох нь их эрэлттэй байх нь.

Модон хээ угалзыг дуурайлган хийсэн том хэлбэрийн шаазан чулуун эдлэл нь өрөөнд дулаан нэмэхээс гадна хэдэн арван жилийн эдэлгээ даах чадвартай. Шаазан чулуун эдлэлийн гол онцлог нь цаг хугацааны явцад хэв гажилт үүсгэдэггүй, чийгээс хамгаалах нэмэлт боловсруулалт хийх шаарддаггүй юм.

Гантиг чулуу нь ариун цэврийн өрөөний интерьерт эртнээс эрэлттэй байсан. Гэхдээ 2021 онд дизайнерууд ердийн хэв маягаас илүү хар саарал судалтай цагаан өнгөтэй гантиг чулуу сонгохыг зөвлөж байна.

 

Ариун цэврийн өрөөний тавилга

Ариун цэврийн өрөөний тавилга нь хананы тавиур, шүүгээ, угаалтуурын тавцан, алчуур болон гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай хана, шалны шүүгээгээр төсөөлөгддөг. Харин 2021 онд эдгээрээс илүү хөнгөн, орон зай бага эзлэх боловч ашигтай байх минимал байдлыг онцолж байна.

Та бүхэн ЭНД дарж ТОТО брэндийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Веб сайт: http://toto.tavanbogd.mn

Facebook: TOTO Mongolia

Instagram: toto_mongolia

Ая тухтай амьдрал бол зөв сонголтын үр дүн.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.