Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад хийгдэж буй COVID-19-ийн эсрэг вакцинуудын дархлаа тогтоож буй хэмжээг судалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцож, асуултад хариулав.

-Манай улсад хэрэглэж буй коронавирусийн эсрэг вакцин хэдэн хувийн дархлаа тогтоож байгаа бол ?

-Манай улсын хэрэглэж буй коронавирусийн эсрэг вакцинууд нь тухайн хүнд дархлаа тогтоох нь судалгаагаар тогтоогдсон учраас л дэлхий дахин хэрэглэхийг зөвлөж байгаа.

Тухайн вакцинууд нь хүн бүрд харилцан адилгүй дархлаа тогтоох хэдий ч халдварын хүндрэлээс сэргийлж, хамгаална.

Вакцины бүрэн тунг хийлгэсэн ч халдвар авах эрсдэл бий. Тэгсэн ч өвчний хүндрэл болон нас баралтаас зайлшгүй сэргийлнэ гэдгийг хэлье.

Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад хийгдсэн вакцинуудын дархлаа тогтцын түвшин нь хэр байгаа талаарх судалгааг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эхний ээлжийн судалгааны үр дүн хараахан гараагүй байна. Судалгааны үр дүн гарахаар бид эргэж мэдээлэх болно.

-Иргэдийн зарим нь өөрийгөө архаг суурь өвчтэй хэмээн тодорхойлон мэдээлж буй. Архаг суурь өвчтэй иргэдэд аль вакцин нь тохиромжтой вэ?

-Архаг суурь өвчтэй хүмүүс дунд ээнэгшил алдсан архаг суурь өвчтэй, архаг суурь өвчтэй ч биеийн байдал нь тогтвортой зэрэг байдаг.

Эдгээр суурь өвчтэй хүмүүс тухайн үед эрүүл мэндийн байдал нь вакцины эсрэг заалтад ороогүй л бол аль ч үйлдвэрийн вакциныг хийлгэх бүрэн боломжтой.

Түүнээс биш архаг суурь өвчтэй хүнд тусад нь зөвлөх вакцин гэж байхгүй. Гол нь вакцины дараа хариу урвал хүн бүрд харилцан адилгүй илэрч байгааг анхаарах хэрэгтэй.

Түүнээс гадна, иргэд бүрэн тунд хамрагдсан ч иргэд амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа барих ёстой. Халдварын нөхцөл өндөр тархалттай хэвээр байхад заавал халдвараас сэргийлэх шаардлагатай байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/498735721559372