Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар 12,000 хүн эмнэлэгт, 5,000 гаруй хүн гэртээ эмчлүүлэн эдгэрээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цаггийн хугацаанд эмнэлгээс 405, гэрийн хяналтаас 328 хүн эдгэрэн ажиглалт, тусгаарлалтаас гарлаа.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн 32,437 тохиолдлоос 17,543 нь эдгэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Нийт эдгэрсэн хүмүүсийн 12,000 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 5,000 гаруй нь гэрээр эмчлүүлэн эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 4,427 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 7,947 хүн байгаа аж.

Харин гэрт нь эсвэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эсэхийг хараахан шийдээгүй буюу тандалт судалгаа үргэлжилж буй 2,415 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,557
  • Хүндэвтэр-1,447
  • Хүнд-343
  • Маш хүнд-80 хүн байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч танилцуулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/386037615803361