Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Урин дулаан болсон энэ цаг үед халдварын нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай учраас хөл хорионы дэглэмээ сайн баримтлаарай"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хатуу хөл хориог дахин чангатгах асуудлаар Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхий дахинаараа нөхцөл байдал хүнд байна. Манай улсын хувьд тийм ч боломжтой улс биш. Олон талаар бидэнд бодож тооцоолох юм их байна. Халдварт өвчинтэй тэмцэхэд шалгарсан арга нь хөл хорио гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байгаа.

Халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар судалгаанууд хийсэн. Улсын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай 280 гаруй асуудал байна. Эмнэлгийн ор дэлгэх, эм тариа, хүчилтөрөгчийн асуудал гээд шийдвэрлэх асуудлууд хөвөрнө. Эдгээр асуудлаа боломжоороо шийдээд явж байгаа. Үүн дээр хөл хориог авч хэрэгжүүлэхгүй бол үр дүнд хүрэхгүй. 

Урин дулаан болсон энэ цаг үед халдварын нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай учраас энэ арга хэмжээг авч байгаа. Хөл хорионы дэглэмээ чанд баримталж байгаа дархлаажуулалтын ажлаа шуурхай зохион байгуулж, халдвартай хүмүүсээ нэг бүрчлэн тогтоож эмнэлгийн тусламжаа үзүүлээд явчихвал нөхцөл байдал сайжирна.

Энэ 12 хоногийн хугацаанд дэглэмээ сайн баримтлаарай гэж ард түмнээсээ хүсмээр байна" гэлээ. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2860115780965266