Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

БИ ТИ ЭФ ХХК 15 жилийн ойгоороо ажилтнуудаа байр, машинаар шагналаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 26
Сурталчилгаа
Бидний сайн мэдэх adidas, Levi’s, Dr. Martens зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Би Ти Эф ХХК-ийн 15 жилийн ой өнгөрсөн онд тохиогоод буй. Тэртээ 2005 онд хувцас, хэрэглэл бус шаазан эдлэлээр гараагаа эхэлж байсан Би Ти Эф компани өдгөө дэлхийн алдартай 10 гаруй брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

Анх гурван ажилтантай эхэлж байсан бизнес өдгөө 100 гаруй ажилтан, 18 салбар дэлгүүртэй болтлоо өргөжөөд буй. Тус компани нь Jack Wolfskin, Reebok, Crocs, Liu Jo, Montbell зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын таван байршилд 18 салбар дэлгүүрээр хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна. Өнөөгийн амжилтад хүрэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүс бол хамт олон нь хэмээн тус компанийн үүсгэн байгуулагчид үздэг. Тиймээс тэд компанийн түүхийг хамтдаа бичиж, төдийгөөс өдий хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үнэнч хамт олондоо 15 жилийн ойгоо тохиолдуулан бэлэг барьжээ. Тодруулбал, Би Ти Эф компанийг анх үүсгэн байгуулагдсан үеэс хойш 10 гаруй жил ажилласан дөрвөн ажилтнаа тэд байр, автомашинаар урамшуулжээ.

 
2008 он. adidas брэндийн 3,4-р хороолол дахь дэлгүүр

Б.Анхтуяа, Салбар дэлгүүрүүд хариуцсан менежер:

Гурван жилийн өмнө удирдлагуудынхаа дэмжлэгээр бидэнд зээлээр байр авах боломж ирж байсан юм. Өнгөрсөн онд компанийн 15 жилийн ой тохиосон ч цар тахлын улмаас арга хэмжээнүүд цуцлагдаж бид ч шинэ жилийн баяраа онлайнаар хийхээр болов. Баяртаа оролцож байтал бидэнтэй 15 жил хамт байсанд талархснаа илэрхийлж таныг байрны зээлээс чөлөөлж байна гэв. Тухайн үедээ тулгамдаад өрөөнөөсөө гарч ирээд гэрийнхэндээ “Намайг чөлөөлчлөө” гэж хэлэхэд их гайхаж билээ. Компанидаа анх ороход гурвуулаа байсан бол одоо 100 гаруй ажилтан, 18 дэлгүүртэй болжээ. Амьдралын минь сайхан дурсамжууд бүгд компанитай минь холбоотой бөгөөд түүхийг нь хамт бүтээлцсэндээ бахархаж явдаг. Удирдлагууддаа маш их талархаж байна.

Т.Батаа, Аж ахуйн ажилтан:

Ажилтнуудаа ийнхүү урамшуулж буйд нь туйлын их баяртай байна. Ийм бэлэг авна гэж бодоо ч үгүй явж байсан тул сонсоод сэтгэл их хөдөлсөн. “Байрны урьдчилгаа болон 6%-н зээлийнх нь батлан даалтыг хийе, та нар амьдрах тул өөрсдөө сонгосон нь дээр” гэхэд нь маш их баярласан. Зөвхөн энэ удаад ч биш ер нь манай удирдлагууд бидний амьдрал ахуйг асууж, үргэлж ажилтнуудаа урамшуулж, дэмждэг.

Ж.Отгонзул, Хүннү малл салбарын эрхлэгч:

Би компанидаа 11 жил ажилласан бөгөөд компанийнхаа амжилтыг бидний хамтын хүчин чармайлт гэж боддог. 15 жилийнхээ ойгоор ийм бэлэг хүлээн авсандаа маш их баярлаж байна. Байрны урьдчилгаагаа бүрдүүлэхийн тулд 2-3 жил шаардагдахаар байсан ч удирдлагуудынхаа дэмжлэгээр байрандаа шууд орж чадлаа. Тодруулбал, орон сууцны урьдчилгаа болон 6%-н зээлийг компани маань батлан дааж байгаа нь манай гэр бүлд том дэмжлэг болж чадсан. Мөн цар тахлын хүнд үед нэг ч ажилтнаа цомхотголд оруулалгүй, улам илүү хичээн ажиллаж байгаад нь мөн бидэнд байнга урам өгч, урагшлах хүч өгдөгт нь гээд удирдлагууддаа үргэлж талархаж явдаг.

Х.Ундрах, нягтлан бодогч:

Миний хувьд компанидаа ажиллаад 12 жил болж байна. Удаан ажиллахад удирдлагуудын маань ажилтнуудаа гэсэн сэтгэл, хамт олон минь ихээхэн нөлөөлсөн. Цар тахлын үед хэцүү байна гээд хойш суух бус харин ч энэ үед нь дэм болох хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан удирдлагууддаа талархаж байна. Автомашинаар шагнуулснаа сонсоод маш их баярласан. Энэ цаг үед ажилтнуудаа урамшуулж байгаад нь удирдлагууддаа дахин талархсанаа илэрхийлье.

Сүүлийн хоёр жил бизнес эрхлэгчдийн хувьд хүндхэн тусч байгаа ч бүхий л үед хамт байсан ажилтнуудаа баярлуулахсан хэмээн зүтгэсэн нь биелж, ийнхүү бэлэгнүүд эзэддээ хүрчээ. Удирдлагуудын зүгээс анх тэдэнд сюрприз барихаар төлөвлөж байсан ч амьдрах орчин, байраа өөрсдөө сонгох нь зөв хэмээн үзсэн тул сонголтыг тэдэнд үлдээжээ. Тус компанийн удирдлагууд ажилтнуудынхаа тухай ярьж буйгаас, ажилтнууд нь удирдлага болон хамт олныхоо тухай ярьж буйгаас эл компанийн соёл, уур амьсгал, хамт олны ойлголцол ямар түвшинд буйг тодхон харуулж байлаа.

 

 
2020 он, adidas брэндийн 3,4-р хороолол дахь дэлгүүр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.