Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтайгаас Улаанбаатар хотод өвчтөн хүргэж өгөөд буцсан эмч болон түүний гэр бүлийнхнээс КОВИД-ийн халдвар илэрчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

 Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар илэрсэн талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ. 

Тодруулбал "Өнөөдрийг хүртэл халдваргүйгээр сайн тэсэж ирсэн бөгөөд ийм цаг ирнэ гэдгийг мэдэж байсан. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу хорт хавдартай иргэнийг тээвэрлэн хүргэж өгөөд аймагтаа очсон эмч болон түүний гэр бүлийнхнээс нь коронавирусийн халдвар илэрсэн.

Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал болох 100 гаруй хүнийг тогтоогоод байна. Цаашид авах арга хэмжээгээ тодорхойлсон. Өвчин хэлж ирэхгүй болохоор та бүхэн сэтгэл санаагаар унаж, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Халдвар хамгааллын дэглэмээ илүү сайн сахиж хайртай хүмүүсээ хамгаалаарай" хэмээн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Говь-Алтай аймагт өнөөдрийг хүртэл КОВИД-19-ийн халдвар бүртгэгдээгүй байсан юм. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/198448780334297/videos/134127725395209