Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Коронавирусийн мутацид орсон төрөл манай улсад Туркээс зөөвөрлөгдөн ирсэн

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гаргасан. 

Энэ талаар Улсын Онцгой комиссоос дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/797589877548449

Шадар сайд С.Амарсайхан "Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна.

Түүнээс гадна коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна" хэмээв.