Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн хоногт коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ нь коронавируст халдвар дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон нас баралт бүртгэгдсэн тохиолдол болж байна.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 94 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 81 настай болон 60 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй болон 27 настай эрэгтэй байна. Халдварын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 6,763 хүн байна.

Мөн тандалт судалгаа нь үргэлжилж байгаа буюу гэрийн хяналтад үлдээх эсвэл эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийдээгүй 2,700 гаруй хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,338
  • Хүндэвтэр-1,374
  • Хүнд-351
  • Маш хүнд-64 хүн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 76 болоод байна. Үүнээс 69 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3816652508453305