Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 7-ныг хүртэл хөл хориог сунгах саналыг УОК дэмжжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:09 2021/04/23

УОК-ын нэгдсэн хуралдаан дууссан байна. Хурлаар ЭМЯ-наас гаргасан саналыг дэмжиж ,тавдугаар сарын 7-ныг хүртэл хөл хориог сунгахаар болжээ. Одоо Засгийн газарт ээлжит бусаар хуралдаж, УОК саналыг хэлэлцэнэ.

10:44 2021/04/23

Хөл хориог сунгах эсэх шийдвэр өнөөдөр гарах нь.

"УОК-ын нэгдсэн хуралдаан одоо болж байна. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдана" гэж ЗГХМОНХГ-ын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг мэдээллээ.

ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах саналаа хүргүүлсэн. УОК уг саналыг хэлэлцэж Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэр гарна.

Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 26,692 бүртгэгдэж, халдварын тоо өдөрт нэмэгдсээр байгаа.

Мөн өнөөдрөөс дархлаажуулалт эхэлж байна. Хэрэв хөл хориог сунгавал энэ хугацаанд дархлаажуулалтаа эрчимжүүлэх юм байна.