Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн болон бусад тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:07 2021/04/23

Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тус тус дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

09:34 2021/04/23

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/51VhBZzjSq/

Уг хуулиар Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Өчигдөр би уг нь хэлсэн. Ургамал хамгааллын бодис, бордоо гээд байгаа зүйл дээр эргэлзээд байна. З.Мэндсайхан сайдад хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь оносон механизм биш. Та нар шинэ механизм хайгаад олооч. Үйлдвэрлэж, ургуулж байгаа хүмүүст нь очдог механизм олоорой.

Хоёрдугаарт, манай Засгийн газрын үед ногоочидтой уулзахад хоёр зүйл хэлж байсан. Намар ногоогоо хураагаад авахаар цагдаа, мэргэжлийн хяналт дамартлахгүй байвал Улаанбаатарт ногоогоо борлуулах боломжтой гэж байсан. Энэ нь түр зуурын арга. Ер нь цаашид зоорийн аж ахуйг дэмжих шаардлагатай. Үүнтэй холбогдуулан хүнсний аюулгүй байдал талаас нь үзэх юм бол Монголд ургуулж байгаа ногоог ч гэсэн зөв системээр авдаг, шинжилдэг баймаар байна. Япон лугаа хөгжье гээд хөөрхөн юм яриад байна лээ.

Ажил болгох хэрэгтэй. Тариаланчид яаж савлаж, яаж лангуун дээр хүргэдгийг манай ногоочид хийнэ гэвэл чадахгүй байна. Баталгаатай хүнс идмээр байна. Дотоодын хүнс баталгаагүй болж байна" гэдгийг хэллээ. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Хөнгөлөөд чөлөөлөөд л яваад байгаа. Үр дүн нь дахиад л хөнгөлөх чөлөөлөх болоод байна. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарт олон жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой.

Тоног төхөөрөмж, хүлэмж, ургамал хамгааллын бодис бордоотой холбоотой үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж бий. Улс орнууд импортын татвар нэмэх чиглэлээр хоорондоо өрсөлдөөд, ажлын байр бий болгох чиглэлээр тэмцээд байхад бид бусад орны үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого бариад байгаа.

Сүүлийн 10 гаруй жилийн энэ салбарт гарч байгаа алдаагаа засъя гэж ярьж байгаа" хэмээн хариулав. 


Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.

 

11:07 2021/04/23

Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тус тус дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.