Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ мөрөнд осолдож амиа алдсан долоон иргэний гурвыг уснаас гаргажээ

ikon.mn
2021 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд долоон иргэн осолдсон талаар өмнө нь мэдээлсэн.

Ослын дуудлагаар аврах бүлэг өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 09:36 цагт 50 настай, эрэгтэй, 10:00 цагт 5 сартай, эмэгтэй хүүхдийн, 16:30 цагт 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гаргажээ.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өчигдөр тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарсны улмаас завь нь хөмрөн долоон иргэн эндэж, гурван хүн эсэн мэнд гарсан юм.