2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
23:00
S29
11°
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S40
09:00
S26
10°
10:00
S30
12°

Үндэсний шигшээ багийн тамирчдад коронавирусийн эсрэг AstraZeneca вакцины 2 дахь тунг хийжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг
МҮОХ

Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын Онцгой комисс болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ.

Тэгвэл өнөөдөр АстраЗенека вакцины хоёрдугаар тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 буюу нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг.

Үүнээс эхний ээлжид хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдыг вакцинжуулсан байна.

Баг тамирчдын Олимпын эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой юм. 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

 

x