Монгол Улсаас БНКУ-д улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтын Гадаад харилцааны хэлтсийн дарга Рикардо Перезтэй уулзаж, коронавирусийн эсрэг хөгжүүлж буй “Соберана 01”, “Соберана 02” болон “Соберана +” вакцинуудын талаар мэдээлэл солилцлоо.
Тус институтээс 30 гаруй жилийн арвин туршлагадаа тулгуурлан хөгжүүлж байгаа эдгээр вакцинуудын талаар Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх зорилгоор ойрын хугацаанд цахим уулзалт зохион байгуулахаар талууд харилцан тохиролцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.