Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайралтууд их ирж байна. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус газрын дарга Л.Энхсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Нэг хүнд ногдох тохиолдлын тоогоор нэлээд дээгүүрт орж байгаа. Энэ үед эмийн бус аргуудыг хэрэглэх тухайлбал, хөл хорио тогтоох, гараа угаах, аль болох олуулаа цугларахгүй байх арга хэмжээг авдаг. Хөл хорионы гол утга учир нь хүмүүс уулзахгүй байх юм.

Халдварын тоо өндөр хэвээр байгаа энэ үед эрүүл мэндийн ажилтнууд ачааны хүндийг үүрч байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайралтууд их ирж байна. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Тиймээс олон нийтийн сүлжээн дэх буруу ташаа мэдээлэл, гүтгэлэгт автахгүй эрүүл мэндийн ажилтнууддаа урам өгч байхыг уриалж байна" хэмээн хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/482057856567650

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.