2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°

Киргизийн эрх баригчид Covid-19 өвчний эмчилгээнд хортой ургамлын ханд хэрэглээд ДЭМБ-д шүүмжлүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг

Киргизстаны эрх баригчид саяхан Covid-19 өвчнийг эмчлэх шинэ арга олсноо зарласан юм.

Пүрэв гарагт тус улсын ерөнхийлөгч Садыр Жапаров энэ тухай анх фэйсбүүк хуудсандаа зарлажээ.

Ерөнхийлөгчийн нийтэлсэн дүрс бичлэгт тус улсад ургадаг “халуун цэцэг” хэмээх хортой ургамлын үндсээр хийсэн хандыг үзүүлсэн байна. Харин өчигдөр буюу Баасан гарагт Киргизстаны эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиев хэвлэлийн хурал зохион байгуулж, хортой ургамлын хандыг 300 өвчтөнд уулгаж туршсанаа мэдээлжээ.

Хурлын үеэр тэр өөрөө аягатай хандыг балгаж үзүүлээд халуунаар нь уухад халдвар авсан ямар ч хүний бие 2-3 өдрийн дараа сайжирч байгааг хэлсэн байна. Харин хүйтнээр нь уувал үхэх аюултайг анхааруулжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Киргизстан дахь суурин төлөөлөгч Covid-19 өвчтөнд ийм шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээний арга хэрэглэхийг эрс эсэргүүцэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна.

Мөн Киргизийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд батлагдаагүй эмчилгээний аргыг өвчтөнд хэрэглэх нь тус улсын холбогдох хуулийг зөрчиж байгааг анхааруулжээ.

Халуун цэцэг (aconite) нь Хятадын Шинжаан, Казахтсан, Киргизстаны зарим нутагт ургадаг хортой ургамал юм байна.

Нутгийн зарим хүмүүс эрүүл мэндэд сайн гэж үзээд үндсийг нь хоолны орцонд хэрэглэдэг гэнэ. 

Уг ургамлын үндэс aconite (cardiotoxin, neurotoxin) хэмээх хортой бодис агуулдаг тул хүнсэнд хэрэглэсэн хүнийг өвчлүүлэх, зарим тохиолдолд үхүүлэх аюултай гэгддэг ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe

 

x