Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Санхүүгийн зохицуулах хорооны сургалтын журам" батлагдлаа

ikon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд зохицуулалтын салбарууд болох үнэт цаас, даатгал болон бусад санхүүгийн байгууллагуудад ажиллах мэргэжлийн оролцогчдыг чадавхижуулах, мэргэшүүлэх олон төрлийн сургалтууд зохион байгуулж, санхүүгийн зарим ажлыг эрхлэх эрх олгодог бөгөөд сургалтаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж ажилладаг.

Эдгээр сургалтын үйл ажиллагааг зохицуулах сургалтын журам боловсруулан мөрдүүлэхээр боллоо. Журмын гол зорилго нь сургалтын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж, сургалтын хэлбэр, бүтцийг стандартчилах, улмаар сургалтын үр дүнг сайжруулж, салбарын оролцогчдыг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь тогтмол дээшлүүлэх замаар Хорооны стратегийн зорилтод хүрэхэд сургалтын үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх юм. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн төрөл бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлэх, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжихэд сургалтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Журамд сургалттай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулахаар тусгаснаас гадна сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, сургалтын нэгдсэн мэдээллийн бааз үүсгэх, хөтлөх ажиллагааг ч мөн  тусгалаа.   

Жич: Журамтай энд дарж танилцана уу.