Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд
Шүүхээс зөрчил гаргагч Т.Дэлгэрмөрөнд
Хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийг ...14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт баривчлах шийтгэл оногдуулахгүй гэснийг үндэслэн шийдвэр гаргажээ.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 50 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулахгүйгээр нэг хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Т.Дэлгэрмөрөнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар