Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр шинжилгээ хийх үйл явцад зарцуулах цаг нэмэгдэж байна"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинжилгээний цэгийн тоог бууруулсан ч хөдөө орон нутаг руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэдэд зориулж нэмэлт цэг гаргаад байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хавьтлын шинжилгээнүүд хийгдээд явж байна. Мөн зарим газруудад идэвхтэй тандалтын шинжилгээнүүд хийгдээд явж байгаа. Шинжилгээний тоо буураагүй. Түүнчлэн тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр шинжилгээ хийх үйл явц илүү их цаг авдаг.

Таван сорьцыг багцалж шинжлэхэд эерэг гарвал тухайн таван сорьцоо задалж нэг бүрчлэн дахин шинжилдэг. Ингэснээр лабораторийн ачаалал нэмэгдэж, цаг их авдаг.

Шинжилгээний цаг авах тухайд зохиомол ачаалал үүсээд байна. 400 мянган иргэн цаг захиалсан байхад 50 хувь нь буюу 200 мянга нь л захиалсан цагтаа ирж шинжилгээгээ өгдөг. Энэ нь 7, 14 хоногийн өмнө цаг захиалсан ч тухайн цаг нь болохоор шинжилгээ өгөх шаардлагагүй болж байгаатай бас холбоотой байх" хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/338792957925255