Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Эмнэлгийн тусламж авч чадаагүй 20 настай залуу коронавирусийн хүндрэлээр нас барсан эсэхийг тодруулж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг сунгасан. Энэ дархлаа тогтцод ямар нөлөө үзүүлэх вэ?

-Синофармын Веросэл вакцины тун хоорондын зай 21-28 хоног байхаар зааварт нь тусгагдсан. Гэхдээ 21-56 хоногт хоёр дахь тунг хийхэд дархлаа тогтцод ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэдгийг БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс албан ёсоор мэдээлсэн. Тиймээс иргэд санаа зовох хэрэггүй.

-Халдвар аваад эмнэлгийн тусламж авч чадалгүй 20 настай залуу нас барсан тохиолдол гарсан уу. Халдвар аваад гэртээ хүндэрч байгаа тохиолдлыг хэрхэн зохицуулах вэ. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх нь зохимжгүй байдаг. Бид 20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулж байна. Гэхдээ PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан.

Эерэг гарсан болгон коронавирусийн хүндрэлээр буюу уушгины хатгаа, цусны бүлэм үүсэж нас барсан гэсэн үг биш бөгөөд өөр бусад өвчний улмаас нас барсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

Тухайн залуугийн хувьд тодорхой суурь өвчин байсан. Энэ нь нас баралтад нөлөөлсөн эсэхийг зайлшгүй тодруулна.

Бид нийтийн байр, асрамжийн газарт байдаг эрсдэлт бүлгээ түрүүлж вакцинжуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/338792957925255