Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монголын анхны телемедицин платформ - Clinica

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Манай орны нийт хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод нэг иргэн 15 минутын амбулаторийн үзлэгт орохын тулд дунджаар 150-180 минутын зорчих хугацааг зарцуулдаг байна. Энэ хугацаа хөдөө орон нутгийн иргэдэд бүр ч их буюу дор хаяж 1 өдөр байх агаад орон нутаг дахь мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийн үйлчилгээний хүртээмж дутмаг байдгаас үүдэн алдаа эндэгдэл гарч, цаг алдах, санхүүгийн үргүй зардал гаргах эрсдэл үүсдэг. Харин одоо эмнэлгийн үйлчилгээг эмч нарт төвөггүй болоод иргэдэд маш хүртээмжтэй байлгахын тулд заавал их хэмжээний хөрөнгө, нүсэр бүтээн байгуулалт шаардлагагүй болжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололт болох телемедициний тухай хаа нэгтээ сонсож байсан уу?

Энэ бол эрүүл мэндийн тусламж, зөвлөгөөг иргэдэд зайнаас хүргэх зорилготой эмнэлгийн үйлчилгээний шинэ төрөл юм. Олон улс даяар энэхүү дижитал шилжилтийн үр дүнд эмнэлгийн хүрэлцээ, хангамжийн асуудлаа шийдвэрлэсэн амжилттай жишээ цөөнгүй. Жишээ нь, 1,4 тэрбум хүн амтай манай урд хөрш гэхэд 360 гаруй сая хэрэглэгчтэй, 6000 гаруй бүртгэлтэй эмчтэй “Ping An Good Doctor” телемедицин апп-аар дамжуулан анхан шатны онош тогтоож, зөвлөгөө өгснөөр улсын эмнэлгийн ачааллыг бууруулж, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгожээ.

 “Ping An Good Doctor” хэмээх 360 гаруй сая хэрэглэгчтэй апп-ыг БНХАУ-ын 4 хүн тутмын 1 нь хэрэглэдэг.

 

Энэхүү технологийн шинэчлэлийн давлагаанаас хоцролгүй манай улс анхны телемедицин цахим хэрэглүүр болох “Clinica” апп- ийг өлгийдөн авсныг дуулгахад таатай байна. Энэ нь биечлэн эмнэлэгт очих шаардлагагүйгээр анхан шатны амбулаторийн үзлэг хийлгэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжийг иргэдэд олгохын сацуу хамгийн зөв бодитой эрүүл мэндийн мэдээллээр тогтмол хангах юм. Үүний үр дүнд амнаас ам дамжсан буруу эмчилгээг халж, олон нийтийн дунд түгээмэл тархсан эмийн замбараагүй хэрэглээг бууруулан нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.

“Clinica” апп- ийг хөгжүүлж буй багийн залуус бол Монголын эрүүл мэндийн салбарт урьд өмнө байгаагүй дижитал шилжилтийг эхлүүлэхийн зэрэгцээ Тайваньд зохиогдсон “BIOMED 2020” үзэсгэлэнгийн Шилдэг 8-аар тодорсон амжилттай залуу старт-ап юм. Түүнчлэн, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-аас “Мобиком” корпораци, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөрт тэд оролцож нийт 139 компаниас Шилдэг 3-т шалгарч чаджээ. Одоогийн байдлаар “Clinica”-тай дотоодын 15 эмнэлэг, чиглэл чиглэлийн 18 чадварлаг эмч мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.

Хэрвээ ямар нэгэн зовуурь илэрч, эмчид хандах шаардлага тулгарсан бол одоо бүх зүйл илүү хялбар бас шуурхай гэсэн үг. Монгол залуусын хөгжүүлж буй энэхүү платформ эмч болон иргэдийн харилцааг сайжруулж, эмнэлэгт биеэр очиж цаг авах, үзлэгийн урт дараалалд зогсдог хүндрэлтэй шат дамжлагыг дөтөлж чадсан. Дэлхийн хаанаас ч цаг хугацаагаар хязгаарлагдахгүй монгол эмч нартай холбогдох боломжтой тул эрүүл мэндээ тогтмол хянуулах, эх хэл дээрээ мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах цахим гүүр болж буйгаараа гадаадад суугаа иргэдэд туйлын давуу талтай.  Халдварын эрсдэл өндөр байгаа эгзэгтэй цаг үед заавал эмнэлэг зорилгүй гэрээсээ эмнэлгийн үйлчилгээг хялбар хүртэж болно.

Эрүүл мэндийн салбар дахь дижитал хөгжлийн үр дүн Монгол хүн бүхний гарт ийнхүү ойрхон ирлээ. Шинэчлэл гэдэг үргэлж их хэмжээний санхүү, бэнчин шаарддаг бус гагцхүү ухаалаг шийдэл гаргалгаа юм гэдгийг та бүхэн Clinica апп-ийг амьдралын шинэ хэв маягтаа нэвтрүүлснээр мэдэрч болно.

ВИДЕО:

Гарт багтах дижитал клиник - Clinica

Татах линк: http://onelink.to/rpj9bv

 

 

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.