Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Shoppy.mn дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтран ажиллахаар болжээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний номер 1 цахим худалдааны платформ болох shoppy.mn дотоодын тансаг зэрэглэлийн зах зээлд зориулан shoppylux.mnплатформыг өнөөдөр танилцууллаа. Shoppy.mn-ээс мэдээлж буйгаар ковидын нөлөөгөөр 2020 оны төгсгөлд дотоодын тансаг зэрэглэлийн зах зээлийн бүтээгдэхүүний цахим борлуулалт 24%-аар өссөн үзүүлэлттэй, мөн энэ өсөлт цаашдаа ч хадгалагдах хандлагатай байгаа тул зөвхөн тансаг зэрэглэлийн брэндүүдээс бүрдсэн дотоодын хамгийн том тансаг зэрэглэлийн платформыг бүтээжээ.

Дээрх өсөлт нь дэлхий даяар аялал жуулчлалын салбар ковидын нөлөөгөөр зогсонги байгаатай холбоотойгоор аялалын үеэр шоппинг хийх  сонирхолтой хүмүүсийн мөнгө дотоодын зах зээлд эргэлдэж эхэлсэнтэй холбоотой shoppy.mn дээрх тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт өсөхөд түлхэц болсон гэж тайлбарлалаа.

 

Түүнчлэн цаг үеийнхээ хүндтэй төлөөлөл болж, тасралтгүй хөдөлмөрлөж яваа залууст чанар, үнэ цэнээр өөрсдийгөө урамшуулж байх бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгтэй хэмээн, мөн тансаг хэрэглээний соёл, үнэ цэнийг түгээхээр ShoppyLux-ийг зах зээлд танилцуулж байгаа ажээ. Өнөөгийн залуус энгийн даруу гэхээсээ илүү ганц л амьдрах амьдралдаа цаг мөч бүрийн хамгийн шилдэг нь байж, хэрэглээндээ чанар, үнэ цэнийг шигтгэх нь элбэг болсон. Энэ хэрэглээ нь дан ганц хээнцэр, дэгжин байхаар зогсохгүй нэр хүндийн баталгаа, үүрдийн үнэ цэнэ болсон “Luxury” брэндээр илэрхийлэх болсон гэж ShoppyLux тайлбарлаж байна.

“Shoppy LUX” одоогоор үндэсний болон албан ёсоор монголд борлуулагдаж буй дэлхийн нэр хүндтэй 50 гаруй тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгээд байгаа бөгөөд дан ганц хувцас загварын брэндээр зогсохгүй үнэт эдлэл, үнэртэн, гоо сайхан, гэрийн гэх мэтээр төрөлжүүлэн хэрэглэгчид бүгдийг нэг дороос худалдан авах, танилцах боломжийг технологийн шийдлээр хүргэх юм байна.

 
 
 
 
 

Компанийн зүгээс мэдээлж буйгаар 2021 оны төгсгөл гэхэд Монголчууд гадны бусад орныг зорилгүйгээр өөрт хэрэгцээт бүхий л тансаг зэрэглэлийн брэндүүдийг дотоодоосоо цахимаар захиалан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд  гадны томоохон их дэлгүүрүүдээс  шууд борлуулалт хийхээр бэлтгэл ажилаа ханган ажиллаж байгаа юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.