Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс гурван сар давтан PCR-ийн шинжилгээ өгөхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг гурван сар давтан шинжилгээ өгөхгүй гэсэн бичиг өгч байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрбээр "Хөнгөн өвчтөнүүд 14 хоногийн хугацаанд эмчлэгдэн эдгэрч байгаа.

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн ч PCR шинжилгээний хариу эерэг гарч болно. ХӨСҮТ-өөс эдгэрсэн хүмүүст бичиг өгч байгаа.

Тодруулбал, тухайн эдгэрсэн иргэн тусгаарлалтын хоногоо дуусгасан тохиолдолд давтан шинжилгээг гурван сарын хугацаанд зөвлөхгүй гэж журамдаа өөрчлөлт оруулсан. Тиймээс албан байгууллагууд үүнийг анхаарч, эдгэрсэн хүмүүсийг заавал шинжилгээ өгөхийг шаардах хэрэггүй" хэмээн ярив.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/187620286364928